![]() | ||||||||||||||||||||||||||||||||
![]() | ||||||||||||||||||||||||||||||||
![]() |
About us Бидний тухайНео- Америка англи хэлний сургууль нь 1999 онд Проди дээд сургуулийн харъяа хэлний бэлтгэл сургууль болж байгуулагдсан. Өнөөдрийг хүртэл олон улсын оюутан залуучуудад зориулсан эрчимжүүлсэн сургалтыг тусгай боловсруулсан хөтөлбөрийн дагуу явуулж байна.Уг хөтөлбөрт хамрагдсанаар цаашид АНУ-ын их дээд сургууль коллежэд элсэн суралцахад шаардагдах хэл ба соёлын арвин мэдлэгийг өндөр түвшний чадварлаг багш нар оюутан залуусдаа амжилттай эзэмшүүлсээр байна. Сургалтыг ганцаарчилсан болон бага бүлгээр явуулдаг. Манай сургууль нь олон улсын оюутан залуучуудад цэгцтэй дэвшилтэт аргаар, суралцагчдын хэрэгцээнд тулгуурласан сургалтын хөтөлбөртэй. Approval ИтгэмжлэлАНУ-ын “Цагаачлалын Байгуулага”, “Аюулгүй Байдлыг Хамгаалах Яам”ны дэргэдэх зөвлөлөөр хүлээн зөвшөөрөгдсөн.И-20, олон улсын оюутан болон солилцооны айлчлагчийг хянах системийн СЭВИС бичгийг албан ёсоор гаргадаг. Калифорни мужийн “Хувийн ахлах сургуулийн боловсрол ба Мэргэжлийн боловсролын байгуулагын “ англи хэлний эрчимжүүлсэн сургалт явуулах албан ёсны зөвшөөрөлтэй. Curriculum Сургалтын хөтөлбөрЭрчимжүүлсэн англи хэлний сургалтын зорилго нь оюутан сурагчид зөвхөн ангидаа англиар ярих биш сургалтын бус цагаар америк хүмүүстэй харьцахад хэлний ямар нэгэн бэршээлгүй болгоход оршдог. Нео-Америка сургууль нь дүрэм, харилцан яриа, уншлага, сонсгол, хэлц үгний цэгцтэй мэдлэгийг олгохоос гадна америкийн соёлын сургалтыг явуулдаг. Ингэснээрээ суралцагчдын англи хэл нь онолын түвшнийх бус өдөр тутмын яриан дээр англи хэлээр хаана ч хэнтэй харилцахад хэлний бэрхшээлгүй, өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх чадвартай болдог.Өдөр тутмын хар яриа, хэлц үг, жинхэнэ америк аялагаАнгли хэл сурна гэдэг сурах бичгээр хязгаарлагддагүй! Бид оюутнууддаа академик түвшний англи хэл заагаад зогсохгүй америкчуудын өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг англи хэлний өвөрмөц үгс, өдөр тутмын хар яриаг заадгаараа онцлогтой. Бүх шатны түвшингийн сургалтанд суралцагчдын англи хэлний аялага дуудлаганд нь онцгой анхаарал хандуулдаг. Дүрмийн үндсэн мэдэгдэхүүнтэй болгосны дараа 2 түвшнээс нь эхлэн хар яриа, хэлц үг заадаг.Supplemental Activities Нэмэлт хөтөлбөрГадаад хэлийг сонирхолтой аргаар сурах хэрэгтэй! Бид сургалтаа зөвхөн сурах бичгээр хязгаарлалгүй англи дуу сурах, өдрийн тэмдэглэл бичих, хөгжөөнт тоглоом тоглох, сонирхолтой материал уншиж ярилцах, кино болон телевизийн нэвтрүүлэг үзэх, улс орны соёл зан заншлын талаарх хэлэлцүүлэг ярилцлага, зочин илтгэгч урих гэх мэт төрөл бүрийн нэмэлт хөтөлбөрийг сургалтандаа ашигладаг.Field Trips Танилцах аялалНео-Америка сургуулийн оюутан суралцагчид зөвхөн англи хэлний мэдлэгээ дээшлүүлээд зогсохгүй Америкийн соёл, нийгэм, зан заншилтай танилцдаг. Ингэснээр оюутнууд маань америкийн соёлд түргэн дасан зохицох төдийгүй Лос Анжелес хотын амьдралтай танилцдаг. Сургуулийн багш нар оюутнуудад америк ресторан, номын сан, музей, амьтны хүрээлэн, цэцэрлэгт хүрээлэн, кино студи зэрэг олон сонирхолтой газруудаар танилцах аялалыг зохион байгуулдаг. Түүнчлэн яаж метро автобусаар явах , кино прокатлах , нийтийн номын санд үнэмлэх нээлгэх гээд оюутнуудад зайлшгүй хэрэгцээт мэдээллээр ханган зааж зөвлөдөг.Special Projects Онцгой прожектТаны сонирхол юу вэ? Дуу хөгжим, хувцас загвар, техник, дэлхий дахинд болж байгаа үйл явдал? Нео –Америка сургуулийн ахисан түвшний суралцагчид өөрсдийн сонирхсон чиглэлийн дагуу төрөл бүрийн прожект, илтгэл, группын ажлаар дамжуулан англи хэлнээ мэдлэгийн хүрээгээ улам тэлж чадваржуулдаг. Англи хэл дээр тухайн сэдвийн материал хайж олох, цэгцлэн базаж дүгнэх, илтгэх гэх мэт чадваруудад давхар суралцдагаар онцлогтой.Our Teachers Манай багш нарМанай багш нар нь АНУ-ын их дээд сургууль төгссөн. Олон улсын оюутан сурагчдад англи хэл заах арга зүйг бүрэн мэргэшсэн, TESOL сертификаттай. Заах арга зүйн арвин туршлагатай, нөхөрсөг, эелдэг найрсаг, суралцагч нэг бүрийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд бүх анхааралаа хандуулж чармайн ажилладаг. Бид суралцагчдын соёлын ялгаа, онцлогыг үргэлж хүндэтгэн үздэг.Сургуульд элсэн суралцахад доорх материалыг бэлтгэнэ.
Бидэнтэй холбогдох – Монгол хэлээр (Contact)1-213-385-4891 (Оффис)1-213-840-4528 (Гар утас) 1-213-736-5516 (Факс) Имэйл: neoam.mongol@gmail.com |
|||||||||||||||||||||||||||||||
![]() | ||||||||||||||||||||||||||||||||